АНУ-ын Ерөнхийлөгч тусгаар тогтнолын өдрөөр хоёр удаа буудуулан нас барлаа. АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийг сонгох хүртэл Жо Байден Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болно. Одоогоор гэмт этгээдийг олоогүй ч хууль хяналтын байгуулагынхан шалгалтаа эрчимжүүлж байгаа юм. Ерөнхийлөгчийг нас барсантай холбогдуулан улс төрийн намууд одоогоор байр сууриа илэрхийлээгүй бөгөөд бид энэ талаар шуурхай мэдээлэх болно гэсэн мэдээлэл “Фокс ньюс” мэдээллийн агентлагийн сайтад байршсан байна. Азаар энэ мэдээлэл худлаа бөгөөд мэдээллийг дүрсгүй хакерууд тавьжээ. Үүгээр ч зогсохгүй хакерууд хэд хэдэн дуулиант мэдээг тус сайтад байршуулсан байна. Хакерууд ямар зорилгоор энэ мэдээллийг цацсан нь тодорхойгүй ч сэжигтнүүдийг баривчилжээ. Хакеруудын халдлагад өртсөн “Фокс ньюс”-ийнхэн худал мэдээлэл цацагдсанд харамсаж байгаагаа илэрхийлээд уучлалт хүслээ. АНУ-ын Ерөнхийлөгч энэ мэдээллийг гарах үеэр Цагаан ордондоо цэргүүд хүлээн авч уулзсан бөгөөд цагийг зугаатай өнгөрүүлсэн байна.
А.Баярмаа
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )