Энэтхэг бүсгүй эцэг, эхээ 17 жил хуурсан гэж шүүхэд дуудагджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 13

Энэтхэгийн Керала мужид нэгэн бүсгүйг хамаатантайгаа гэрлэснээ эцэг, эхээсээ 17 жилийн турш нууж амьдарсан гэж шүүхэд дууджээ.

Бүсгүйн гэр бүлийн хүсэлтээр түүнийг энэ хугацаанд хайж байсан аж. Аав, ээжийгээ 17 жил хуурсан түүнд олон жилийн ял оноох магадлалтай гэнэ. Бүсгүй зэргэлдээх мужид ажилд орсон гэж хэлээд, хамаатантайгаа зугтаж, түүнтэй гэрлэн хоёр хүүхэд төрүүлсэн байжээ.

Бүсгүй эцэг, эхдээ өөр мужид багшийн ажлын санал ирсэн гэж хэлсэн учир аав, ээж нь явуулсан байна. Гэвч үнэн хэрэгтээ тэрбээр хамаатантайгаа хайр сэтгэлийн холбоотой болж, хамт зугтсан байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.27.41) 2022 оны 05 сарын 14

Гарсан хүүхдүүд нь донгио юмнууд байгаа даа.

0  |  0
Top