Японы Сэргээн босголтын сайд Рию Мацумото албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргажээ.Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хотын барилга эвдэрч сүйдэх үед асуудлыг ойшоогоогүй хэмээн нэлээд шүүмжлэлийн бай болж байсан юм. Тухайн үед Рию Мацумото "Мужуудын амбан захирагчид сэргээн босголтын ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэхгүй бол Японы Засгийн газар тэдэнд санхүүгийн тусламж өгөхгүй" хэмээн мэдэгджээ. Ямартай ч тэрбээр огцорсон явдал нь Наото Каны Засгийн газрын нэр хүндийг улам бүр унагаж байгаа юм.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )