Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд ковид-19 халдварын 77 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатарт 59, орон нутагт 18 тохиолдол бүртгэгдсэн байна.
Халдвар аваад эдгэсэн болон халдвартай хүний тоо өнөөдрийн байдлаар 923,192 байна. Харин халдварын улмаас нийт 2114 хүн нас баржээ.
Эрүүл мэндийн яамнаас өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоон мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан хүргэхээ зогсоосон бөгөөд Ковид-19 болон бусад эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний талаарх статистик мэдээллийг 1313.mn хаягаас авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )