Хүнсний аюулгүй байдал алдагджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

 

Энэтхэг улсын хүнсний аюулгүй байдал алдагдах болсон талаар албаны хүмүүс мэдэгджээ. Энэтхэг улсын хэвлэлүүдэд энэ талаар хоёр талыг баримталсан мэдээлэл нийтэлсээр байгаа аж. Хүнсний аюулгүй байдлын албаныхны мэдээлснээр цаг агаарын таагүй нөхцлийн улмаас цагаан будаа, гурил зэрэг бүтээгдэхүүн хөдөө орон нутаг руу тээвэрлэх явцад өмхийрч муудсан. Энэ нь хадгалалт муу байсантай холбоотой гэж үзэж байгаа юм. Хөгжил буурай, хүн ам ихтэй халуун оронд хүнсний аюулгүй байдал алдагдах нь сүүлийн үед нэмэгдэж байгаа талаар "Asianews" агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top