Монгол жүжигчид анх удаагаа АНУ-ын театрын тайзнаа англи хэлээр бүрэн хэмжээний үндэсний жүжиг тоглохоор болжээ.
“73 цаг” хэмээх энэхүү уянгын драмын жүжгийн зохиолыг нэрт сэтгүүлч, зохиолч Х.Наранжаргал бичиж, УГЗ На.Болд найруулжээ. Гол дүрд дэлхийд алдартай "Чонон сүлд" кинонд дүр бүтээсэн жүжигчин Р.Анхням, гаргасан дуу бүр нь хит болсон "Guys 666" хамтлагийн дуучин А.Төгсбаяр, дуу хоолойгоороо үзэгчдийн дотнын танил болсон орчуулгын киноны жүжигчин Д.Батцэцэг нар тоглож байгаа нь анхаарал ихээр татаад байна.
Найруулгын онцгой тавилт, сэтгэл татам төгс тайз засал, яруу тунгалаг хөгжмийн найруулга зэргээр шинэ бүхнийг харуулахыг зорьсон тэд уг жүжгээ англи хэл дээр АНУ, Герман, Швед, Орос, Австри, Солонгос, Япон зэрэг 10 гаруй оронд тоглохоор төлөвлөөд байгаа бөгөөд орос хэл дээр мөн тоглох гэнэ.
Жүжгийн дээж болгон 5-р сарын 28-аас эхлэн хэдхэн удаа эх хэл дээрээ “Хүүхэлдэйн театр”-т тоглохоор болсон тухай жүжгийн уран бүтээлчид онцоллоо.
Жинхэнэ хайр дурлал цаг хугацаа, орон зайг үл хамааран оршдог гэдгийг онцолсон жүжигчин Р.Анхням уг жүжиг болон дүрийнхээ тухай ярьсныг доорх видеоноос хүлээн авч үзнэ үү.
Сэтгэгдэл ( 5 )
Anh garj irj bhad ni Noen soliot baahan bavdag bsan gseen\n\n
Нөхөрөөсөө салсан уу. Хэн чамайг өвгөнтэй суу гэсийн
сайхан бүсгүй жүжигчин маань жаахан царай алдчихаа юу ,үгүй юү
ene medrel huhen,ih delguuriin kino gardag hesegt heden huntei yarij bsn,hajugarni yavj bga humusig ul hundetgsen tas tas hohrood huhduud zochogood medrl yum bile,buduleg.zz
dna test hiisen chini huja shaass