
Дэлхийн брэнд 1xBet-ийн албан ёсны түнш The MongolZ баг ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатны төлөөх тоглолтод 3DMAX багийг 2-1 харьцаатайгаар хожсон. Ингэснээр The MongolZ баг нийт 4 тоглолт хийснээс 3 хожил, 1 хожигдолтойгоор дараагийн шатанд буюу шигшээ шатанд өрсөлдөх эрхтэй болсон.
Тэд өнөөдөр шөвгийн наймд Natus Vincere багийн эсрэг тоглох бөгөөд тоглолт 17:00 цагт эхэлнэ.
ESL Pro League Season 23 нь Counter-Strike 2-ын дэлхийн хамгийн нэр хүндтэй лигүүдийн нэг бөгөөд 2026 оны 3-р сарын 1-нээс 15-ны хооронд зохион байгуулагдаж байна. Тэмцээний нийт шагналын сан 1 сая ам.доллар бөгөөд тэмцээний эхний хоёр шат онлайн хэлбэрээр явагдсан бол шийдвэрлэх плей-оффын шат Шведийн Стокхольм хотын "Annexet" ордонд үзэгчидтэйгээр зохион байгуулагдана.
Нийт 24 баг өрсөлдөж байгаагаас эцсийн шатанд шилдэг 8 баг шалгарч, хасагдах шатны (Single-Elimination) журмаар аваргын төлөө өрсөлдөх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )