
Ховд аймагт Менингококкийн халдвараар хоёр хүүхэд өвчилж нэг хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол гарлаа.
Өнөөдөр /2026.03.13/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. Сэргийлэх боломжтой учраас бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй.
Харин:
- Тухайн халдвар гарсан Жаргалант сумын VII сургуулийн 1-5 дугаар ангийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 7 хоногийн хугацаатай цахимаар зохион байгуулах,
- Хүүхдүүдийг хамруулсан олон нийтийн арга хэмжээг түр хязгаарлаж төлөвлөсөн арга хэмжээг цуцлах,
- Сургуулийн ялангуяа бага асны хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах,
- Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулах чиглэлийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )