Илжиг аавтай, тахь ээжтэй “дудранга” /дудран-унага/ Хятадын Шиамен Хай цань амьтны хүрээлэнд төржээ. Шинэхэн “дудранга” аав шигээ чихтэй, ээж шигээ цоохор хөлтэй юм байна. “Дудранга”-г төрүүлэх гэж тахь багагүй зовсон бөгөөд эмчийн тусламжтайгаар үхлийн аюулаас мултарчээ. “Дудранга” нь ховор тохиолдолд төрдөг гэнэ. Тодруулбал, илжиг, тахь “явалдах” нь цөөнгүй байдаг ч голчлон эм илжиг, эр тахийн эрлийз төрдөг байна. Харин шинэхэн төрсөн “дудранга”нь илжиг аавтай, тахь ээжтэй юм.
А.Баярмаа
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
үүнийг бичигч эцэг хүнийг илжигний азрагатай холиод байхыг бодоход өөрөө дудрай бололтой,