Дэлхийн хамгийн том хамбургер

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

Дэлхийн хамгийн том бургерийг өнгөрсөн амралтын өдөр Канадад хийсэн байна. 777 поундын жинтэй энэ хамбургерийг 15 үхрийн махаар хийжээ. Дэлхийн хамгийн том бругер хийх ажлыг зохион байгуулагч Скот Хаггерти: Бургерийн махийг 14 цаг ноцолдож байж болгосон. 777 гэдэг сайн билэгшээлтэй тоо. Удаан хүлээж хийсэн болохоор  их амттай харагдаж байсан. Өмнө нь дэлхийн хамгийн том хамбургер 590 поунд жинтэй байсан юм билээ.  Мэдээж хэрэг энэ амжилтыг эвдэхэд амаргүй байсан гэж мэдэгдлээ. 
Дэлхийн хамгийн том хамбургерийг идэхээр олон зуун хүн ирсэн бөгөөд нэг хүний порцыг 99 центээр борлуулсан байна. Бургер амтлагчид сайхан амттай болжээ хэмээн ам сайтай байсан.  Харин бургерийг хийсэн эрчүүд өлссөндөө 6-8 хүний порцыг газар дээр нь идсэн байна. 

А.Баярмаа
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top