Харри Поттер согтуурч “тасарсан” үедээ папараццид өртөж байгаагүй азтай баагий

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

Харри Поттерийн дүрийг бүтээсэн Даниель Редклифф саяхан "GQ" сэтгүүлд ярилцлага өгөхдөө архинд донтсон байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр 2008 онд "Harry Potter and The Half-Blood Prince" кинонд тоглож байхдаа (18-тай байсан) архинд орж эхэлсэн аж. "Би кино зургийн багтай ууж, наргиж байхдаа л архинд дуртай болж эхэлсэн. Нэг хэсэг би алдартай хүмүүсийн амьдралын хэв маягийг дагах ёстой гэж бодож, ууж наргиж, цэнгүүн зохион байгуулж явлаа. Ийм амьдрал надад зохихгүй юм байна. Би архинаас бүрэн гарахыг хүссэн" хэмээн "Харри Поттер" ярьжээ. Харин тэрээр согтуурч, "тасарсан" үедээ папарацци нарын дуранд өртөж байгаагүй азтай баагий гэдгээ онцолсон байна. Д.Редклифф сүүлийн найман сар архи бараг амсаагүй, хааяа үдэшлэг, цэнгүүнд явахдаа ганц нэг хундага хатуу ундаа уух гэхээр хоолой давахаа больсон байна хэмээн "GQ” сэтгүүлд ярьжээ. Түүний сэтгэлээ нээсэн илэн далангүй ярилцлага наймдугаар сарын дугаарт гарах юм. "Би одоо гэртээ тайван суугаад ном унших дуртай болсон. Эсвэл намайг инээлгэх хэн нэгэнтэй утсаар ярьж суух сайхан. Тайван, нам гүм амьдралаас би ичихгүй байна" гэж Редклифф өгүүлж байна. Тэрээр Жоанне Роулингийн зохиолоос сэдэвлэсэн "Харри Поттер" цуврал кинонд тоглож 72 сая долларын хөрөнгөтэй болж чадсан ажээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top