Солиртой мөргөлдвөл аль улс хамгийн их хохирол амсах вэ...

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

Дэлхий солиртой мөргөлдсөн тохиолдолд хамгийн их хохирол амсаж болзошгүй улсуудын жагсаалтыг Британийн Саутгемптоны Их сургуулийн эрдэмтэд гаргажээ. Ингэхдээ тэд Дэлхий орчмын объектуудын талаарх НАСА агентлагийн цуглуулсан мэдээлэл дээр үндэслэсэн «NEOimpactor» гэдэг программыг ашигласан тухай «The Daily Mail» сонинд бичжээ. Уг жагсаалтыг манай гараг солиртой мөргөлдөх үед амиа алдах иргэдийн тоо болон дэд бүтцэд учрах хохирлын хэмжээг тооцон гаргасан байна. Аюулд өртөж болзошгүй орнуудийн дийлэнх нь хөгжингүй улсууд байна. Хүн амын тоо болон газар нутгийн хэмжээгээр нь үзвэл Хятад улс хамгийн их хохирол амсаж магадгүй ажээ. Аюултай бүс нутгуудын эхний аравт хүн ам олонтой Индонези, Энэтхэг, Япон, АНУ, Филлипин, Итали, Их Британи, Бразил болон Нигери улс багтсан байна. Гэхдээ газар нутаг нь төдийлөн том биш бөгөөд дундаж хүн амтай мөртлөө дэд бүтэц нь хөгжсөн байвал ноцтой хохирол амсч магадгүй аж. Тухайлбал, ийм улсуудын тоонд Швед оржээ. Харин энэ жагсаалтад хамгийн том нутаг дэвсгэртэй Орос орныг оруулаагүй байна. Дашрамд дурдахад өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт автобусны хэмжээтэй «2011 MD» гэдэг солир манай гарагийн хажуугаар маш ойрхон зайтай нисэн өнгөрчээ. Хэрвээ энэ солир дэлхийтэй мөргөлдсөн бол далайд унаж, хагас километрийн өндөртэй асар том давалгаа үүсгэх байсан гэж хэвлэлүүдэд тэмдэглэсэн байна. Ийм солирууд зургаан жилд нэг удаа Дэлхийд ойртдог ажээ. Харин ирэх намар манай гарагт 400 метрийн голчтой солир нэлээд ойртон ирж, ойролцоогоор 321 мянган км-ийн зайтай газар өнгөрөх гэнэ.

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top