Эрхүү мужид "Ми-8" нисдэг тэрэг осолдож хоёр хүн амиа алдаж, 13 хүн шархдаж бэртсэн байна. Нэг хүн сураггүй алга болсныг хайж байгаа аж. Орост цөөхөн үлдээд байгаа "Ми-8" нисдэг тэрэг ачаа бараа хүргэхээр явж байжээ. Энэхүү нисдэг тэрэгний хүч чадал, хэв загвар хэт хуучирсны улмаас жагсаалтаас гаргах цаг болсон юм. Гэвч зарим авиа компани "Ми-8"-ийг актлалгүй нислэг үйлдсээр байгаа нь осол гарахад ихээхэн нөлөөлдөг ажээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )