Нью-Йорк хотод хот-догны хурдан идэлтийн уламжлалт тэмцээн боллоо. Америкийн 26 настай залуу Жо Честнат арван минутын дотор 62 "халуун-нохой" идэж тав дахь удаагаа энэ тэмцээний ялагчаар тодров. Тэрээр манлай идэгчийн шагналд 10 мянган доллар авчээ. Гэвч тэрээр 2009 онд арван минутад 68 хот-дог идэж байсан амжилтаа эвдэж чадсангүй. Хот-дог идэлтийн зургаан удаагийн дэлхийн аварга Такерү Кобаяши тэмцээнийг зохион байгуулагчидтай санал зөрөлдсөний улмаас оролцож чадсангүй.
Эмэгтэйчүүдээс 42 настай бүсгүй Соня Томас түрүүлэв. Тэрээр 40 хот-дог залгиж чадсан байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )