American life Project фирмээс явуулсан судалгаагаар “facebook”-чид өөртөө итгэлтэй, улс төрд ихээхэн сонирхолтой байдаг нь харагджээ. Америк, Англи, Франц, Испани дахь хоёр мянга 855 Fасеbоок хэрэглэгчдээс судалгаа авахад тэд бусдын итгэлийг илүү хүлээсэн хүмүүс болох нь батлагдсан байна. Энэ үзүүлэлт Fасеbоок хэрэглэдэггүй хүмүүсээс гурав дахин их гарсан аж. Нийгмийн энэхүү сүлжээг ашиглагчид интернетийн бусад хэрэглэгчдийг бодвол нийгэм дэх харилцаа холбоо, танил тал нь есөн хувиар илүү байдаг ажээ. Мөн улс төрийн янз бүрийн жагсаал цуглаан болон бүлгээрээ хийдэг үйл ажиллагаанд оролцох идэвх нь 2.5 хувиар илүү байдаг нь харагдсан байна. Ер нь Fасеbоок, twitter, Fanbох зэрэг нийгмийн виртуал сүлжээ нь хүмүүсийг дотно, ойр харилцаа руу түлхэж, улс төр, нийгмийн идэвхийг нь сэргээдэг хэмээн судалгааг удирдсан Кейт Хэмптон өгүүлэв. Мөн эл судалгаагаар, “facebook”-чдын 15 хувь нь статусаа шинэчилдэг, 22 хувь нь "Рой"-д сэтгэгдлээ үлдээдэг, 20 хувь нь бусдын зурган дээр тайлбар үлдээдэг аж. 26 хувь нь бусад хэрэглэгчдийн зураг, постод "Like" хийдэг, 10 хувь нь ямар нэг найздаа хувийн зурвас илгээдэг байна. Жилийн өмнө гэхэд л зурганд сэтгэгдэл үлдээдэг нь 35 хувьтай байжээ. Хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх нь багасч, "Like" хийх нь нэмэгдэж байгаа нь бусдад түвэг яршиг удалгүйгээр таалсан сэтгэлээ илэрхийлж буй соёлд суралцаж буйн илрэл хэмээн судлаачид үзжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 1 )
Тиим шүү