24 ЦАГТ: Ковид-19 халдварын 71 тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт ковид-19 халдварын 71 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатарт 28, орон нутагт 43 тохиолдол бүртгэгдсэн байна. (2022.06.10)

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 927,035 болж байна. Харин халдварын улмаас нийт 2116 хүн нас бараад буй.

Манай улсад өдөрт батлагдаж буй тохиолдлын 80-90 хувь нь BA2 буюу Омикроны дэд хувилбар байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Энэ хувилбар нь Омикроны эх хувилбараас халдварлах чадвар өндөр бөгөөд өмнө нь ковид-19 халдвар авсан хүн дахин өвдөх тохиолдол их байгаа аж.

Мөн ирэх наймдугаар сараас дэлхий дахинаа Омикроны BA4, BA5  хувилбарын шинэ давлагаа үүсэх эрсдэл өндөр байна. Эдгээр хувилбарууд нь халдварлах чадвар, нас барах эрсдэл өндөртэй гэдгийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top