Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт ковид-19 халдварын 77 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатарт 46, орон нутагт 31 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх өдрөөс 16-аар нэмэгдсэн тоо юм.
Харамсалтай нь халдварын улмаас нэг хүн нас баржээ. (2022.06.16)
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 927,679 болж байна. Харин халдварын улмаас нийт 2117 хүн нас бараад буй.
Манай улсад өдөрт батлагдаж буй тохиолдлын 80-90 хувь нь BA2 буюу Омикроны дэд хувилбар байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Энэ хувилбар нь Омикроны эх хувилбараас халдварлах чадвар өндөр бөгөөд өмнө нь ковид-19 халдвар авсан хүн дахин өвдөх тохиолдол их байгаа аж.
Мөн ирэх наймдугаар сараас дэлхий дахинаа Омикроны BA4, BA5 хувилбарын шинэ давлагаа үүсэх эрсдэл өндөр байна. Эдгээр хувилбарууд нь халдварлах чадвар, нас барах эрсдэл өндөртэй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )