Хорин жилийн турш өдөрт 30 лааз “Pepsi” уудаг байжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

Их Британийн иргэн, 41 настай Энди Карри гэгч хорин жилийн турш өдөрт 30 лааз “Pepsi” ундаа уудаг байжээ. Тэрбээр энэ зуршилдаа жилд найман мянган ам.доллар зарцуулдаг байв.

Энди анх 21 насандаа “Pepsi” ууж үзсэн ба энэ ундааны амтанд тэр даруй дурлажээ. 2022 он гэхэд тэрбээр нийт 219 мянган лааз “Pepsi” уусан нь долоон сая ёотон идсэнтэй дүйцэх гэнэ. “Юу ч энэ амтыг гүйцэхгүй. Би энэ амтанд донтсон” гэж Энди “Mirror” сонинд ярьжээ. Энэ зуршил түүнийг жин нэмэхэд хүргэж, чихрийн шижинтэй болох эрсдэлд оруулсан байна. Эмч нарын зөвлөснөөр Энди хийжүүлсэн ундаанаас татгалзах оролдлого хийсэн ч бүтэлгүйтжээ.

“Энэ зуршилдаа би маш их мөнгө зарсан. Эл мөнгөөр жил бүр автомашинаа солих боломжтой байсан” гэж тэрбээр ярьжээ. Тэрбээр энэ муу зуршлаасаа салахын тулд ховсоор мэргэшсэн эмч Дэвид Килмуррид ханджээ. Ховсын эмчилгээ хийлгэснээс хойш Энди ус уух болсон бөгөөд “Pepsi” уух дуршил нь алга болсон байна. Ус уух болсноор түүний арьсны өнгө сайжирч, илүү эрч хүчтэй болсон тухай Энди ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Паа(66.181.161.80) 2022 оны 06 сарын 20

Үхээгүй юмуу? Тэгвэл худлаа ш дээ

0  |  1
Top