Америкийн нөлөө бүхий “Форбс” сэтгүүлээс гаргасан Холливудын хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг Анжелина Жоли болон Сара Жессика Паркер нар тэргүүлжээ. Тэд өнгөрсөн оны тавдугаар сараас энэ оны тавдугаар сарын хугацаанд 30 сая долларын орлого олсон байна. Тус сонины мэдээлснээр, “Солт” киноны гол дүр болон жүжигчин Жонни Депптэй хамтран тоглосон “Жуулчин” кинонууд нь Анжелина Жолид асар их орлого авчирчээ. Уг хоёр кино хоёул төдийлөн нэрд гарч чадаагүй ч кино үзвэрүүдээс 300 сая болон 280 саяын орлого олсны ихэнх нь гадаад орнуудын кинотеатруудаас орсон байна.
Харин Сара Жессика Паркерын хувьд “Их хотын секс” кино нь 290 сая долларын орлого оруулжээ. Энэ киноны ашгаас гадна Жессика өөрийн брэндийн үнэртэн болон зар сурталчилгаанаас ихээхэн ашиг олсон байна.
Өнгөрсөн оны жагсаалтыг тэргүүлж байсан Сандра Баллок энэ жилийн жагсаалтад есдүгээрт оржээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 15 сая долларын орлого олсон байна.
Жагсаалтын эхний тавд Женнифер Энистон /28 сая доллар/,
Риз Уизерспун /28 сая доллар/,
Жулия Робертс /20 сая доллар/ нар бичигджээ. Тэдний дараа Кристен Стюарт /20 сая доллар/, Кэтрин Хейгл /19 сая доллар/ болон Кэмерон Диас /18 сая доллар/ нар орсон байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )