Автобусны хаалганд толгойгоо хавчуулжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 07

Энэ азгүй бүсгүй насан туршдаа мартагдахааргүй нэгэн таагүй явдлын эзэн болжээ. Хятадын Анхуй аймгийн Мааншань хотод нэгэн бүсгүй автобуснаас буух гэж байгаад толгойгоо  хавчуулсан байна.  Зорчигчид хаалганы завсар хавчуулагдсан бүсгүйд хүмүүс туслахыг хүссэн  ч автобус нэгэнт замын хөдөлгөөнд орсон болохоор яаж ч чадаагүй гэнэ.  Улмаар хөөрхий бүсгүй нэг буудал толгойгоо хавчуулж явсан бөгөөд хүзүү нь маш их өвдсөн байна. автобусны хаалга онгойсон даруйд бүсгүй юу ч дуугаралгүй хүзүүгээ барьсаар явж оджээ.

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top