Энэтхэгийн зүүн хойд хэсэгт хөрсний гулгалтын улмаас 14 хүн амиа алдаж, 30 хүн сураггүй алга болжээ.
Тус улсын зүүн хойд хэсгээр орсон ширүүн борооны улмаас хөрсний гулгалт үүссэн байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр хөрсний гулгалт Манипур мужийн нийслэлээс холгүй орших Нони хотод болжээ.
Амиа алдсан хүмүүсийн долоо нь цэргийн алба хаагч аж. Байгалийн энэхүү гамшгийн улмаас сураггүй болсон хүмүүс дунд Энэтхэгийн төмөр замын ажилчид байгаа гэнэ.
Саяхан тус улсын Ассам мужид үерийн улмаас 71 хүн амиа алдсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )