Каталоны Барса багийн тоглогч Жерар Пике, колумби дуучин Шакира нар арван жил хамт амьдарсны эцэст салаад удаагүй байна. Тэд 2010 онд танилцсан. Албан ёсоор гэрлээгүй ч хоёр хүүхэдтэй. Милан хүү 2013 онд төрсөн бол Саша 2015 онд төрсөн.
Энэ хоёр хүүхдийг өөр дээрээ авахаар Жерар Пике зарга үүсгэх гэж байгаа юм.
Тэрээр хүүхдүүдээ өсөж төрсөн Каталони нутагтаа үлдэн, амьдрах ёстой гэж үзэж байна. Харин Шакира хүүхдүүдээ аваад Майами явах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Пике гэрбүл салалтаар мэргэшсэн өмгөөлөгч Тамбореро Абогадостой хамтран ажиллах болсон бол Шакира хуульч Пилар Мане хөлслөн авч, “дайнд” бэлтгэж байна. Учир нь хүүхдээс гадна эд хөрөнгийн маргаан ч гарж магадгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хүүхдээ зайдсаар хооллодог ээжээр ч яах билээ