Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ.
Баяр наадмыг зохион байгуулах хорооноос өчигдөр мэдээлэл хийлээ. Тэгш ойн баяр наадамд гадаадын бөхчүүд барилдах талаар мэдээлэл нэлээд эртнээс гарсан. Тува бөхчүүд өнгөрсөн сарын эхээс бэлтгэлдээ гарсан талаар бид мэдээлж байсан. Тэгэхээр энэ шийдвэр эрт гарсан бололтой.
Бөхийн салбар хорооны тэргүүн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг энэ талаар тодруулга өглөө.
П.Сайнзориг “Энэ жил Баяр наадмын хуулиа шинэчлэн баталсан байгаа. Энэ жилдээ төрийн байгууллагууд наадмын зохион байгуулалтад оролцоно. Цаашдаа спортын мэргэжлийн байгууллагуудад нь өгөх болно. Үндэсний бөхийн барилдаанд оролцох хүсэлтээ гадаадын 25 бөх илэрхийлсэн. Бүгд монгол туургатан, өөр өөрийн үндэсний бөхтэй улсууд байгаа. Тувагаас 15, Халимаг 4, Буриад 4, Өвөр монголын 2 бөх байна. Баяр наадмаар ялгаварлан гадуурхах явдал байх учиргүй тул хүсэлтийг нь хүлээн авч, барилдуулахаар шийдсэн” гэж ярилаа.
Одоогийн байдлаар Өвөр Монголоос Жарандолоо, Халимагаас энэ жилийн Эрийн гурван наадмын аварга Сайхан Имеев нар барилдах нь тодорхой болоод байна.
2022 оноос өмнө Улсын наадамд гадаад бөх, тамирчин оролцуулдаггүй байв. Сүмо бөхийн дэлхийн хошой аварга, самбо бөхийн Азийн аварга, Тува үндэсний хуреш бөхийн олон удаагийн аварга, ОХУ-ын Гавьяат тамирчин Аяс Монгушийг 1998 онд ирэхэд нь наадамд оролцуулаагүй билээ.
Сэтгэгдэл ( 10 )
Зөв зөв хамуг Монгол үндэстэн мину .
Өө 67 гэхээр нь ашгүй дээ өвөрмонголоос олон бөх ирэх нь гэж бодсон чинь хүний нэр бна ш дээ.
Сайхан л санаа гэхдээ манай жалганаасаа гарч үзээгүй оркууд хүлээж авч чадах уу? Юм үзээгүй царайлаад гадуурхаж энэ тэр онигоо. Давахад нь сайхан алга ташаад урам өгч ч чадахгүй, хараагаал, согтуу давшлаад л. Бөхчүүд нь барилдуулахгүй гэж жагсана, засуулууд нь найраанд оруулах гэж үзнэ шат шатандаа бөөн авилгал тэнэглэл. 1 ирээд хашрах биз. Манай халхууд эрт одоогийн бүх Монголчуудын нэрийг хилийн гадна бгаа Монголчуудынхаа өмнө жинхэнэ утгаараа ГУТААЖ бгаа хүмүүс шүү, шууд хэлчихье!
Зөв зөв. Агуу нүүдэлчидийн, Их Монголын голомт юм бол том байл даа. Монголчуудаа ах дүү нараа соронз мэт татах хэрэгтэй
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
удалгүй тэгээд нөгөө эрлийз адуу, монгол морины хэрүүл маргаан шиг юм тасрахгүй болно. Mанайханы явдаг жорлонгууд зүгээр байхгүй нь лавтай ..
Битгий ийм жалга дов үзэлтэй байл даа. \nМонгол үндэстэн нийтлэг онцлог бөхдөө хайртай!! \n1-2 начин төрүүлэх хэргэтэй ингэх тусам тэд тэднээрээ байхархаж Монгол үндэстэн улам нягтран наашилна.
Яваандаа баахан волоож ренчино путиев мао цэдэнбуу коби шаравжамцеггерүүд барилдах юм биздээ
Тэднийг залуу бөх гэж барилдуулах уу? Тэд нэгийн даваанаас аварга арслангуудтай барилдаад эхлэх үү?\n\n
Gadaadyn gsh adilhan l mongol vndesten shvvdee