Үндэсний их баяр наадамд хамгийн олон удаа давсан хүчит таван бөхтэй танилцана уу.
Дархан аварга Хорлоогийн Баянмөнх. Увс аймгийн Хяргас сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх нь төрийн наадамд 10 удаа түрүүлж, 250 удаа давжээ.
Дархан аварга Жигжидийн Мөнхбат. Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат нь таван жил дараалан түрүүлж, 224 удаа давжээ.
Дархан аварга Дарийн Дамдин. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчин, дархан аварга Дарийн Дамдин нь улсын наадамд анх удаа тав дараалан түрүүлсэн бөх бөгөөд 219 удаа давжээ.
Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь төрийн наадамд хамгийн олон буюу 12 удаа түрүүлж, 193 удаа давжээ.
Дархан аварга Бадамдоригийн Түвдэндорж. Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Үндэсний спортын гавьяат мастер, дархан аварга Б.Түвдэндорж нь улсын их баяр наадамд 173 удаа давжээ.
Эх сурвалж: Үндэсний бөхийн салбар хороо
Сэтгэгдэл ( 11 )
Баянмөнх чинь хөгширсөнөөсөө хойш начин төрүүлэх гэж хичнээн олон жил 4 , 3 давсаар байгаад олон байхгүй юу даа.
Ed nar naadamd xeden udaa turuulsen ni manid estoi padlii alga daa
Zindaa hudlaa shaagaad baterdene hamgiin olon gedegiig mongolchuud bugde medne
Баянмөнх худлаа өөдгүй өвгөн дө Мөнхбат аваргыг бараг л нас барсан өдөр нь бөхийн өргөө рүү дайрч байсан жудаггүй дөрвөд байгаан удахгүй өөрөө явах л байх да
Дархан аварга Ж.Мөнхбат 6 удаа түрүүлсэн . Худалаа юм бичихээ боль.
Бат-Эрдэнэ 11 түрүүлсэн юун 12 бэ\n
Baterdene 15, bayanmonkh 9 turuilsen kkkkk
Батэрдэнэ 12 түрүүлсэн нь үнэн боловч Баянаа аваргаас цөөн жил барилдсан учраас давсан даваа нь бага байгаам хөлдүү төмснүүдээ
Батэрдэнэ хамгийн олон 12 шдээ Баянмөнх 10 шүү үнэн зөв бичээчээ худлаа бичигчээ
Их мэдэгчид худлаа бичихээ боль юуч мэдэхгүй байж хуцнаа Мөөнхбат 6 Түвдэндорж 7 түрүүлсэн шүү хоосон толгойтоо
Баянмөнх худлаа батэрдэнэ илүү байлгүй яахав дээ