Японы Ерөнхий сайд Шинзо Абэг буудсан этгээд эхний мэдүүлгээ өгчээ.
Тэрбээр "Би Абэгийн бодлогод сэтгэл хангалуун биш байсан, түүнийг хөнөөхийг хүсэж байсан" гэжээ.
Шинзо Абэг буудсан этгээд Нара хотын харьяат Ямагами Тэцүя бөгөөд Японы Тэнгисийн цэргийн хүчинд алба хашиж байжээ. Цагдаагийн газраас Ямагамиг баривчилж, хэргийг шалгаж байна.
Абэгийн эсрэг халдлага орон нутгийн цагаар өнөөдөр (2022.07.08) 11:30 орчимд болсон юм. Гэрчүүдийн ярьснаар, буун дуу хоёр удаа гарсан бөгөөд Абэ хоёр дахь буудлагын дараа газарт унажээ. Гэмт этгээд түүнийг араас нь буудсан байна.
Зарим эх сурвалж Абэг тээвэрлэх явцад биеийн байдал нь муудаж, түүний зүрх, уушгины үйл ажиллагаа зогссон хэмээн мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хөөрхий эхнийх дээр амьд эргэж харсан ш дээ, 2дахь дээр оногдох шиг болсон. Хамгаалалт маш муу ажилласан.