АНУ-ын Өмнөд Дакота мужид аянга цахилгаантай аадар борооны үеэр тэнгэр өвөрмөц ногоон өнгөтэй болсон тухай “USA Today” хэвлэл мэдээлжээ.
Дуу цахилгаантай хүчтэй аадар борооны үеэр хөх тэнгэр гэнэт ногоон болж хувирсан байна. Тус улсын цаг уурч Кори Мартин байгалийн энэ сонин үзэгдлийг тайлбарласан байна. Наран жаргах үеэр тэнгэрийн хаяаны улаан өнгө, усны хөх дуслуудтай холилдож, тэнгэрийн өнгийг ногоон харагдуулсан гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )