Өнөөдөр өглөө (2022.07.08, 11:30) халдлагад өртсөн Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэд эмч нар цэс сэлбэж байна гэж “Hochi” мэдээллээ.
Шинзо Абэгийн хамгийн бага дүү, Японы Батлан хамгаалахын сайд Нобүо Киши эмч нар түүний ахын амийг аврахын тулд цус сэлбэх гээд бүхнийг хийж байна гэж мэдэгджээ. “Ахыгаа түргэн эдгэрэхийн төлөө залбирч байна” гэжээ. Тэрбээр Абэд халдсан этгээд Японы Өөрийгөө батлан хамгаалах хүчний тэнгисийн цэрэгт алба хааж байсан тухай тайлбар хийхээс татгалзсан байна.
67 настай Абэ цээж, хүзүүндээ шархадсан. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр бол түүний биеийн байдал туйлын хүнд байна.
Үйл явдлын хураангуйг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл ( 0 )