Б.Болд
Сүүлийн хэдэн өдөр Монгол Улсын үндэсний баяр наадамд зодоглох гэж байгаа Өвөрмонголын залуу бөх Жарандолоо нь олны анхаарлыг татаж, од болж байгаа билээ.
Тэгвэл Жарандолоо гэж чухам ямар бөх вэ?
Тэрээр Улаан хад хотын Ар Хорчин хошууны уугуул, 1983 онд төрсөн. Японы Хоккайдо их сургуульд багш. Байгалийн шинжлэх ухааны доктор. Япон дахь Монгол бөхийн клубийн бөх.
Түүний спортын амжилтыг жагсаавал :
2006-2007 онд Хөх хотод оюутны бөхийн наадамд нэг удаа үзүүрлэж, нэг удаа гуравдугаар байр эзэлсэн.
2007-2008 онд Бээжингийн Монгол наадамд хоёр удаа тэргүүлжээ.
2010 онд Ар хорчины хошууны 1024 бөхийн наадамд 64-т шалгарч байсан.
Япон дахь бөхийн их наадамд (намрын наадам) 2 удаа тэргүүлжээ. Мөн Японд болсон бусад наадамд таван удаа тэргүүлж, үзүүрлэсэн байна.
Үндэсний бөхийн Хаврын баярын бөхийн наадамд нэг удаа дэд, нэг удаа шөвгийн наймд шалгарсан байна.
Сүмо бөхөөр зүүн хойд их сургуулиудын дунд болсон долоон их сургуулийн сүмогийн тэмцээнд зодоглож, гурван жил дараалан тэргүүлжээ. Ганцаарчилсан барилдаанд нэг удаа тэргүүлж, хоёр удаа үзүүрлэсэн. Мөн шинэ оюутны сүмогийн тэмцээний аварга.
2015 онд Японы зүүн хойдын зургаан мужийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүрлэжээ. Мөн онд бүх Японы бага тамирын чуулганд оролцох тамирчин шалгаруулах бэлтгэл тэмцээнд 97 кг-д тэргүүлжээ. Гэвч иргэний харьяаллаас болж, бүх улсын тэмцээнд оролцох эрхийг нь цуцалсан.
Үүнээс гадна жүдогийн хар бүсийн зэрэглэлтэй. 2007, 2008 онд болсон олон марафоны уралдаан, Сандэй хотын олон улсын марафоны уралдаанд (2017) оролцсон.
2017 онд Японы малын бүтээгдэхүүн судлах эрдэм шинжилгээний нийгэмлэгийн өргөмжлөлийн шагналыг хүртжээ.
Сэтгэгдэл ( 10 )
Сайн бар лдаж Заан болоорой
Сайн бах байна гэхдээ манай том биетүүдэд юм болохгүй
Гадны бөх рекламдахаа боль өвөх монгол гэдэг энэ хүмүүс маш муухай санаатай цаад талдаа хүнийг гүжирдэж хэрэгт шоронд оруулдаг аймшигтай хүмүүс шүү хол бай
сандей- сендай
бузар лут амьтан байна ш дээ ккк
Өө ерөө чанга эр юм хөөе.Боловсролтой бас үндэсний спортоороо хичээллэн сурталчлагч жинхэнэ тамирчин бна.Амжилт.Манай томчуудтай л таарна шүү дээ 130с дээш жинтэй хүмүүстэй л хүч үзнэ дээ 67 минь.
Монгол наадмаар начин болж дээ. Манай мангаруудын дэргэд эр хүн юм.
83 онд терсен гэнээ, залуучуудад хага шидуулхэнэ дээ туучий чинь
tun sain boh bna..
mondag baina