Хятадын тэрбумтан Ван Жянлинь өөрийг нь Оросын тэрбумтан Роман Абрамовичтай зүйрлүүлсэнд дургүйцжээ. Ван Жянлинь ойрын гурван жилд Хятадад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд зориулж 500 сая юань (77.3 сая ам.доллар) зарцуулахаар амласан билээ. Хятад бизнесмен өөрийнхөө баялгийг Абрамович шиг биш, шударгаар бий болгосон хэмээв. Тэрээр "Намайг Абрамовичтэй зүйрлүүлсэнд дургүй хүрдэг. Тэр нь надад огт таалагддаггүй. Абрамович улсынхаа байгалийн баялагт эзэн сууж баяжсан. Харин би өөрийн бизнесийг удаан хугацаанд, алхам алхмаар, зах зээлд шударгаар өрсөлдөж босгосон. Тэрээр хөлбөмбөгийг зугаа цэнгэл мэт үздэг. Харин би хөлбөмбөг манай улсад ямар өрөвдөлтэй байгаагаас болж энэ спорттой холбогдож байна. Би Хятадын хөлбөмбөгийг ангалаас татаж гаргах санаатай" гэжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )