НААДАМ 2022: Эхний аравт хурдалсан хурдан азаргууд

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 11

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан өнөөдөр (2022.07.11) Хүй долоон худагт азаргын уралдаанаар үргэлжилж байна.

Азарганы уралдаанд 283 азарга бүртгүүлснээс 202 нь тэнцэж, гараанаас гарсан. Хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул, манлай уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр азарга түрүүллээ.

Хээр азарга их хурдын нэг түрүү, улсын наадмын нэг түрүү, бүсийн хоёр айрагтай манлай юм.


ЭХНИЙ 10-Т ХУРДАЛСАН АЗАРГА
 

1.Төв аймгийн Баян сумын уугуул Монгол улсын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжавын Богд хээр. Уралдаанч 11 настай Буян-Оршихын Энхбаяр.

2. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын охин Х.Аминхишигийн цолмон зээрд. Уралдаанч 12 настай Хашчулууны Баярбаясгалан.

3.Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Шунхлай группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы Титэм халзан. Уралдаанч 12 настай Цогтбаатарын Пүрэвбаатар.

4. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын хүрэн азарга. Уралдаанч 11 настай Нямдоржийн Билэгтсайхан.

5. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Монгол улсын манлай уяач Гончигбатын Батболдын Хүннү халтар азарга. Уралдаанч 9 настай Батын Хүслэн.

6. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Нийслэлийн алдарт уяач Д.Даяндэмидийн нарт хонгор. Уралдаанч 13 настай Л.Баасанням

7. Завхан аймгийн Алдархаан сумын уяач Чинбатын Болд-Эрдэнийн халтар азарга. Уралдаанч 11 настай Хишигбаатарын Өсөхбаяр

8. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга. Уралдаанч  8 настай Батмөнхийн Энх-Очир

9. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумыйн уяач П.Отгонлхагвын хүрэн. Уралдаанч 13 настай Мөнхбаярын Дүүрэнбаяр

10. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уяач Ц.Буянбаатарын хүрэн халзан. Уралдаанч 11 настай Отгонтөгсийн Хосбаяр.

А.Чимэг, гэрэл зургийг Н.Дашдорж

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top