NТV сувгийн “Улаан бал” нэвтрүүлгээрээ олонд танигдсан сэтгүүлч Ч.Лодойсамбуу үндэсний их баяр наадамд зодоглолоо.
Тэрээр эхний даваанд Төв аймгийн Аргалант сумын харьяат, Улсын заан Дорлигжавын Амгаланбаатартай учраа таарлаа.
Зүлэг ногоон дэвжээнд анх гарахдаа зүүн, баруун жигүүрээ андууран, бага зэрэг будилсан ч Лодой тун ширүүн өрж, барилдав. Наадмын өмнө "Увс нуур" галын бэлтгэлд гарсан гэх залуу бөх Улсын зааныг дэвжээний зах хүртэл шахаж ч үзсэн.
Мэдээж хүчит зааныг баралгүй унасан ч тэгш ойгоор барилдаж, хийморио сэргээгээд авлаа.
Сэтгэгдэл ( 1 )
esgi hih gazar nohoi hereggui gehcher ene l dutaj gene sulraltai bamdi