Кёкүшюүзан, Жарандолоо нар өвдөг шороодож, Тувагийн 4 бөх давлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваа үргэлжилж байна.

Энэ жилийн наадамд Тувагаас 15, Халимаг 4, Буриад 4, Өвөр монголын 2 бөх барилдаж байгаа.

Одоогийн байдлаар гадаад бөхчүүдээс 4 тува бөх нэг даваад байна.

Тувагийн залуу бөх Оюун Айдын Улсын харцага Гэлэгжамцын Батбаярыг, Монгуш Сылдыс Улсын начин Р.Даваадалайг, Монгуш Айдомер Улсын начин Содномын Эрхэмбаярыг, Сайын Белек Улсын начин Лхасүрэнгийн Цэвээнийг давжээ.

Харин Өвөр Монголын бөх Жарандолоо Улсын харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавд, залуу бөх Даваагийн Кёкүшюзан Батбаяр Улсын начин Нямжавын Мөнхжаргалд тус тус өвдөг шороодлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top