Тувагийн тэргүүн асан Шолбан Кара-оол бөхчүүдээ дэмжихээр Цэнгэлдэхэд иржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваа үргэлжилж байна.

Энэ жилийн наадамд Тувагаас 15, Халимаг 4, Буриад 4, Өвөр монголын 2 бөх барилдаж байгаа. Одоогийн байдлаар гадаад бөхчүүдээс 5 тува бөх нэг даваад байна. Төв аймгийн Сэргэлэн сумын заан Карасал Цэдэн-Очир Улсын начин Д.Батбаярыг,  залуу бөх Оюун Айдын Улсын харцага Гэлэгжамцын Батбаярыг, Монгуш Сылдыс Улсын начин Р.Даваадалайг, Монгуш Айдомер Улсын начин Содномын Эрхэмбаярыг, Сайын Белек Улсын начин Лхасүрэнгийн Цэвээнийг давжээ.

Бөхчүүдээ дэмжихээр Тувагийн тэргүүн асан Шолбан Кара-оол ОХУ-ын парламентын төлөөлөгчдийг ахлан, Улаанбаатарт ирээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top