ГУРВЫН ДАВАА: Ц.Одбаяр заан Карасал Цэдэн-Очирыг давлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 12


Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.

Энэ жилийн наадамд Тувагаас 15, Халимаг 4, Буриад 4, Өвөр монголын 2 бөх барилдсанаас гурвын даваанд гурван тува бөх үлдсэн.

Тэднээс Төв аймгийн Сэргэлэн сумын заан цолтой Карасал Цэдэн-Очир хоёрын даваанд Архангай аймгийн Улсын гарди Д.Рагчааг давсан.

Тэгвэл гурвын даваанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Улсын заан Цэдэнбазарын Одбаяр Тувагийн Карасал Цэдэн-Очирыг амлан авчээ.

Барилдаан нэлээд удсаны эцэст Заан түрж хөөгөөд, давлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төмөр(192.82.74.31) 2022 оны 07 сарын 14

Маш зөв муусайн гадны бөхчүүдээр наадамаа самруулахгүй шүү

0  |  2
Top