Зургаан настай Ерөнхий командлагч цэргийн парад хүлээж авчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 07

Белорус улсын Тусгаар тогтнолын 20 жилийн баярт зориулсан цэргийн сүрт жагсаалын үеэр Ерөнхийлөгч Лукашенко зургаан настай хүүдээ өөр шигээ Ерөнхий командлагчийн хувцас өмсгөсөн байв. Тэгэхээр зургаан настай хүү цэргийн парад хүлээн авсан гэж үзэж болох юм. Дашрамд дурдахад, энэ үеэр жагсагчдыг маш харгисаар зодож жанчин тараасан байна. Белорусын иргэд Ерөнхийлөгчөө үг хэлэх үеэр алга ташин тасалдуулах гэж оролдтол 200 гаруй хүнийг баривчилж, тэр бүү хэл, сэтгүүлчид, гэрэл зурагчдыг хүртэл зодож, техник хэрэгслийг нь хураан авсан байна. Цагдаа нар гурван давхар хамгаалалтад гарч, хүмүүсийн гар цүнхийг шалгаж, бүх хүмүүсийг видеогоор бичиж авч баримтжуулжээ. Энэ улсын иргэд амьдралын түвшин доройтож байгааг эсэргүүцэн, олон удаа дуугүй жагсаал хийж байсан юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top