Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаан шувтарлаа.
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд 344 хурдан хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндрөөр 42, шүдэлгээгээр 21 морь хасагдаж, 250 нь гараанаас гарсан юм.
Ингээд морьд барианд ороход Ховд аймгийн Мянгад сумын уугуул, аймгийн алдарт уяач Б.Энхбаярын халтар соёолон түрүү магнайд хурдаллаа.
Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Галт сумын Аймгийн алдарт уяач Б.Отгонсэлэнгийн саарал үрээ ирсэн бол айргийн тавд Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Н.Нацагдоржийн хээр халзан, Баянхонгор аймгийн уугуул, УБ хотын СБ дүүргийн уяач З.Жавхлангийн хүрэн, Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач П.Бямбацэрэнгийн хонгор халзан соёолон хурдалжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Баячууд дарга нарын биш, аймаг аймгийн соёолон ажнай хүлгүүд айрагдсан сайхан наадам болжээ.