Хурдан морь цоллох ёсон

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 12

Наадмын хоёр дахь өдөр, үндэсний бөхийн барилдааны завсарлагаар бүх насны ангиллын хамгийн хурдан морьд буюу `Айргийн тав`-ын цол дуудах ёслол болдог. Түрүүлсэн морьдыг цоллох нь ардын аман зохиолын онцгой төрөл бөгөөд ерөөлч нь хурдан морьдыг нэг бүрчлэн хурдан морины нутаг ус, гарал үүсэл, өнгө зүснээс эхлэн, уяж, унаач зэргийг чанга дуугаар цоллон магтдаг уламжлалтай.

Улс бүсийн уралдаанд:

1 түрүүлсэн азарга, их бага насны моринд Түмний эх цол

2-3 түрүүлсэн азарга, их насны моринд Даян түмний эх цол

4-өөс дээш түрүүлсэн азарга, их насны моринд Дархан түмний эх цол

Бага дөрвөн насандаа тасралтгүй түрүүлж, айрагдсан соёолонд Идэр түмний эх цол

Монголын шигшмэл хурдан морьдын Их хурд уралдаанд:

Түрүүлсэн азарга, их насны моринд Манлай түмний эх цол

2 түрүүлсэн азарга, их насны моринд Дархан манлай түмний эх цолыг тус бүр олгоно.

Эх сурвалж: Хурдан морины салбар хороо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Балдан (139.5.218.70) 2024 оны 11 сарын 29

Аа худ худ

3  |  2
Top