Сэлэнгийн Б.Болдбаатарын хээр даага түрүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 12

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Үндэсний хурдан морьдын дааганы уралдаанд 440 даага бүртгүүлэн, хурд сорилоо.

Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Б.Болдбаатарын хээр даага ирж, Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Ж.Энхжаргалын хүрэн даага аман хүзүүдлээ.

Айргийн тавд: Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач П.Баярбатын халтар, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын алдарт уяач П.Даваанямын хээр халзан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ц.Эрдэнэбаярын хүрэн даага хурдаллаа.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top