Аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн УЛСЫН НАЧИН боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ.

Энэ даваанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Улсын заан Ц.Одбаяр Өмнөговь аймгийн Булган сумын бөх, аймгийн хурц арслан Бэгзийн Мижидсүрэнийг амлан барилдлаа.

Начны даваанд аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн нутгийн зааныг өвдөг шороодуулж, Улсын начин цолны болзол хангалаа. 
 

Бэгзийн Мижидсүрэн

Харьяалал: "Говийн Хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги

Төрсөн өдөр: 1988/08/03

Өндөр: 182 см

Жин: 125 кг

Хүртсэн цолнууд:

2012/07/10:     Аймгийн начин

2013/07/10:     Аймгийн арслан

2015/07/10:     Аймгийн арслан (1 баталсан)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
атг(66.181.190.25) 2022 оны 07 сарын 15

шоронд хийж цолыг нь хураа.сэддоржийг хамтад нь хийж шалга.кондом д.бат эрдэнэ ролбоотой

1  |  0
Top