Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ.
Энэ даваанд Увс аймгийн уугуул, Улсын харцага Төрөөгийн Баасанхүү нутгийнхаа аймгийн арслан цолтой Навааны Хүрэлсүхийг амлан авч барилдлаа. Эл барилдаанд аймгийн арслан Н.Хүрэлсүх давж, Улсын начин цолны болзол хангалаа.
Навааны Хүрэлсүх
Харьяалал: "Увс Нуур" дэвжээ, "Алдар" спорт хороо, Баян Баяд ХХК, ЗХ-189 анги
Төрсөн өдөр: 1991/05/09
Өндөр: 178 см
Жин: 114 кг
Хүртсэн цолнууд: 2013/07/10: Сумын заан
2014/07/10: Аймгийн харцага
2015/07/10: Аймгийн харцага (1 баталсан)
2017/07/12: Аймгийн арслан
Наадмын амжилт: 2020/07/12: Улсын наадамд 4 давсан
Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Булган аймгийн Бугат сумын харьяат аймгийн начин Болдын Цогтбаяраар давж хоёрын даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Лүжээгийн Жамсранд өвдөг шороодсон.
Тулгар төрийн 2227 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат сумын заан Хүрэлбаатарын Наранцогтоор давж хоёрын даваанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан Алтангэрэлийн Отгонбаатарт өвдөг шороодсон.
Тулгар төрийн 2228 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Чулуунхүүгийн Баясгаланг, хоёрын даваанд Ховд аймгийн Алтай сумын харьяат аймгийн арслан Гансүхийн Хишигбатыг, гурвын даваанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын начин Эрдэнэцогтын Ванданцэрэнг тус тус давж дөрвийн даваанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат улсын харцага Хүрэл-Очирын Гантулгад өвдөг шороодсон.
Сэтгэгдэл ( 0 )