Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ.
Энэ даваанд Дорноговь аймгийн Сайншанд хотын уугуул, Улсын харцага Алтанбаганын Цацавшир Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн арслан Одхүүгийн Цэцэнцэнгэлийг амлан авч, барилдлаа.
Энэ барилдаанд О.Цэцэнцэнгэл давж, Улсын цолтой бөх боллоо.
О.Цэцэнцэнгэл нь жүдо бөхийн ОУХМ цолтой. Япон улсад жүдо бөхийн чиглэлээр сурдаг бөгөөд Хэнтий аймгийн харьяат, улсын начин, жүдо бөхийн ОУХМ Батжаргалын Одхүүгийн хүү юм.
О.ЦЭЦЭНЦЭНГЭЛ
Сэтгэгдэл ( 0 )