Булган аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл Улсын начин боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө.

Энэ даваанд Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, Улсын Заан Мөнхсайханы Өсөхбаяр Булган аймгийн Орхон сумын Аймгийн арслан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэлийг амлан барилдлаа. Б.Түмэндэмбэрэл давснаар Улсын начин цолны болзлыг хангалаа.

Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл

Харьяалал: "Булган Хан" дэвжээ, "Хилчин" спорт хороо, "Кардеш" ХХК, ХЦ-0208 анги, Дээдсийн Жигүүр ХХК

Төрсөн өдөр: 1992/08/02

Өндөр: 180 см

Жин: 108 кг

Хүртсэн цолнууд:

2012/07/10:     Сумын заан

2015/07/10:     Аймгийн заан

2017/07/20:     Аймгийн заан (1 баталсан)

2018/06/09:     Аймгийн заан (2 баталсан)

2018/07/08:     Аймгийн арслан

Наадмын амжилт:

2017/07/10:     Аймгийн наадамд 6 давсан

2021/11/13:     Цэргийн наадамд 5 давсан

2022/05/29:     Цэргийн наадамд 5 давсан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top