Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө.
Энэ даваанд УЛСЫН ХАРЦАГА Шархүүгийн Пүрэвгарьд Завхан аймгийн Яруу сумын Цэргийн арслан Мөнхтөрийн Лхагвагэрэлийг амлан авч барилдсан. М.Лхагвагэрэл давснаар Улсын начны болзол хангалаа. Гэхдээ тэр энэ цолондоо сэтгэл ханалгүй, дээш хичээн барилдах нь мэдээж.
Тэрээр сүүлийн хоёр жил Цэргийнаадамд түрүүлсэн. Чөлөөт бөхийн хүнд жингийн манай төдийгүй дэлхийн шилдэг бөхчүүдийн нэг. 2021 онд Норвегийн Осло хотод зохиогдсон чөлөөт бөхийн ДАШТ-ний 125кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн.
Мөнхтөрийн Лхагвагэрэл
Харьяалал: "Даян" дэвжээ, "Хилчин" спорт хороо, "Жем Интернэйшнл" ХК, ХЦ-0208 анги
Төрсөн өдөр: 1998/01/04
Өндөр: 188 см
Жин: 124 кг
Хүртсэн цолнууд:
2015/07/10: Сумын заан
2016/07/09: Сумын заан (1 баталсан)
2017/07/12: Аймгийн харцага
2018/07/11: Аймгийн заан
2019/07/11: Аймгийн заан (1 баталсан)
2021/11/13: Цэргийн арслан
2022/05/29: Цэргийн арслан (1 баталсан)
Наадмын амжилт:
2020/09/13: Цэргийн наадамд 6 давсан
2021/08/24: Аймгийн наадамд 5 давсан
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна шүү...