Баян-Өлгий аймгаас 76 жилийн дараа ЗААН ЦОЛТОН төрлөө

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө.

Энэ даваанд Дорнодын Улсын Заан Доржийн Анар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уугуул, Улсын начин Бердимуратын Серикийг амлан авч, тахим буулгалаа. 

Ийнхүү Улсын начин Б.Серик Баян-Өлгий аймагт 76 жилийн дараа Улсын заан цолыг авчирч байна. Түүнээс өмнө 1946 онд Терликбайн Абдигажы улсын наадмаас үаан цол хүртэж байжээ. 

Бердимуратын Серик
 

  • Харьяалал: "Сүлд" спорт хороо, ШШЕГ-ын 439-р анги, "Бес бүргэд" ХХК
  • Төрсөн өдөр: 1994.04.30
  • Өндөр: 178 см
  • Жин: 110 кг

Хүртсэн цолнууд:

  • 2011.07.10   Аймгийн заан
  • 2013.07.26   Аймгийн арслан
  • 2017.07.12   Улсын начин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
thh(202.126.89.198) 2022 оны 07 сарын 15

төрүүллээ

0  |  0
Зочин(203.91.115.49) 2022 оны 07 сарын 15

Хожгапаан гуай байх.

0  |  0
Зочин(202.126.90.73) 2022 оны 07 сарын 14

Баяр хүргэе

0  |  0
зочин(103.26.193.4) 2022 оны 07 сарын 14

Сахал үсээ авахад яадаг байнаа өвгөн царайлсан юмнууд их болжээ муухай байна.

0  |  0
Zocnin(108.63.62.3) 2022 оны 07 сарын 14

Altain burged sain bna

1  |  0
Zochin (73.71.6.91) 2022 оны 07 сарын 14

Баяр Хургеэ

1  |  0
Санаа(94.175.144.43) 2022 оны 07 сарын 14

Баяр хургэе. Сайхан залуу байна

3  |  0
Top