Таван ЗААН тодорсон ДОЛООГИЙН ДАВААНЫ ДҮЙЗ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөв.

Шөвгийн16-д үлдсэн бөхчүүдээс таван бөх Монгол Улсын ЗААН цолны болзол хангалаа. 

Долоогийн даваанд
 

  • Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хорооны бөх, Улсын начин Б.Серик Улсын заан П.Анарыг
     
  • Сэлэнгэ аймгийн Харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, Улсын харцага Б.Орхонбаяр Улсын арслан Ц.Содномдоржийг
     
  • Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх, Улсын харцага Б.Бат-Өлзий Улсын харцага Н.Золбоог 
     
  • Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, Улсын харцага О.Хангай Улсын начин О.Мөнх-Эрдэнийг 
     
  • Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилийн цэргийн 0208-р ангийн бөх, Цэргийн арслан М.Лхагвагэрэл Улсын харцага Б.Зоригтбаатарыг тус тус давж, Монгол Улсын заан цолны болзол хангалаа.


Өнөө жилийн наадамд өнгөтэй наадаж буй Чөлөөт бөхийн ОУХМ, М.Лхагвагэрэл цэргийн арслан цолоос Улсын заан цолонд шууд хүрч байгаа бол Б.Серик Баян-Өлгий аймгийн түүхэнд 76 жилийн дараа Улсын заан цолыг авчирдаа. Түүнээс өмнө 1946 онд Терликбайн Абдигажы улсын наадмаас үаан цол хүртэж байжээ. 

Долоогийн давааны дүйз
 

  1. Н.Батсуурь (Даян.ав) - Г.Бадрах (А.а) 
     
  2. П.Бүрэнтөгс (У.ав) - Л.Лха-Очир (У.н) 
     
  3. С.Мөнхбат (У.ав) - Ц.Бямба-Отгон (А.з) 
     
  4. Ц.Содномдорж (У.ар) - Б.Орхонбаяр (У.х) 
     
  5. Д.Анар (У.з) - Б.Серик (У.н)  
     
  6. Б.Бат-Өлзий (У.х) - Н.Золбоо (У.х) 
     
  7. О.Хангай (У.х) - О.Мөнх-Эрдэнэ (У.н) 
     
  8. Б.Зоригтбаатар (У.х) - Б.Лхагвагэрэл (Ц.а)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top