Варшавт үер болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 08

Польшийн нутаг дэвсгэрт сүүлийн хэд хоногийн турш усархаг бороо үргэлжлэн орсны улмаас тус улсын нийслэл Варшав болон түүний ойр орчмын хотуудад үер болжээ. Их хэмжээний хур тунадас унасны улмаас Польшийн нийслэл хотын гол замын уулзварууд, орон сууцнуудын хонгил, гаражууд усанд автсан байна. Түүнээс гадна тус хотын Галт тэрэгний төв буудлын газар доорх байгууламж үерт автжээ. Аврах болон галт түймэртэй тэмцэх албаныхны мэдээлснээр иргэдээс ирж байгаа дуудлагын тоо цаг тутамд нэмэгдсээр байна. Зөвхөн Мазовец мужид гэхэд 80 гаруй дуудлага авчээ. Усархаг бороо ойрын өдрүүдэд үргэлжлэн орох төлөвтэй байгаа учраас Вепш болон Буг голуудын усны түвшин эрс нэмэгдэж, дээд хэмжээндээ хүрч болзошгүйг Цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүулсэн байна. Цаг уурчдын мэдээлснээр усархаг бороо Польшийн төв болон зүүн нутгуудаар үргэлжлэн орно.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top