Сугалаанд их хэмжээний мөнгө хожсон хүмүүс ихэвчлэн хуучин ажлаасаа гарч гоёмсог харш худалдан авч, тэнгэрээс унаж ирсэн мөнгөөрөө амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл тансаглан амьдардаг билээ. Тэгвэл Америкийн Вашингтон муж улсын Сиэтл хотын оршин суугч Тайрон Карри 2006 онд сугалаагаар 3.4 сая доллар хожсон боловч одоог хүртэл хотынхоо нэгэн сургуулийн хашаа цэвэрлэгчийн ажлаа өдийг хүртэл хийсээр байгаа гэнэ. Тайрон саятан болсон ч зан ааш нь огтхон ч өөрчлөгдөөгүй гэж түүний дотны найз ярьжээ. Тэрбээр Сиэтл хотын захад орших жижигхэн байшиндаа амьдарсаар байгаа гэнэ. Гэхдээ сугалаанд хожсон мөнгөнийхөө зарим хэсгээр байшингаа засч тохижуулжээ. “Сугалаанд мөнгө хожихынхоо өмнө бид дампуурлын ирмэгт тулсан байсан” гэж түүний эхнэр Мишель ярьсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )