Ирэх онд Британийн нийслэл Лондон хотод болох Олимпийн наадмын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд цагдаагийн 12 мянган албан хаагч оролцоно гэж тус хотын Цагдаагийн газрын дарга Крис Эллисон мэдэгджээ. Лондон хотод Олимпийн наадмыг зохион байгуулах хугацаанд дэг журам сахиулах ажилд нийтдээ 757 сая фунт стерлинг /нэг тэрбум 211 сая доллар/ зарцуулахаас 475 саяыг нь спортын тэмцээний үед аюулгүй байдлыг хангахад зориулах юм. Олимпийн наадмын үеэр террорист халдлага, эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахыг үгүйсгэх аргагүй учраас цагдаагийнхан “маш сонор сэрэмжтэй өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах болно” гэж Эллисон ярьжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )