Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй Facebook сүлжээ дүрстэй чаттай болжээ. Уг шинэ үйлчилгээг танилцуулах арга хэмжээ өнгөрсөн лхагва гарагт тус сүлжээний Калифорни муж улсын Пало-Альто хот дахь төв байранд болсон байна. Дүрстэй чатыг браузерын дотор байрлуулна, гэхдээ түүгээр харилцахын тулд нэмэлт тусгай программыг суулгах ёстой бөгөөд хэд хэдэн хэрэглэгч хоорондоо зэрэг харилцаж болох ажээ. Уг шинэ үйлчилгээг хэрэглэгчид “ойрын долоо хоногийн хугацаанд” ашиглаж эхлэх болно гэж Facebook сүлжээний төлөөлөгчид мэдэгдсэн байна. Дүрстэй чатыг тус компани Скайп компанитай хамтран гаргасан бөгөөд уг үйлчилгээг мөн өнгөрсөн сарын 28-нд шинээр нээгдсэн “Google+”сүлжээнд ашиглаж болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )