Вьетнамд караокед гал гарч, 32 хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Вьетнамын Бин Дуонг мужид караоке клубт гал гарсны улмаас 32 хүн амиа алдаж, 40 орчим хүн гэмтэж, бэртжээ.

Гал хоёр давхарт гарч, маш хурдан тархсан байна. Үйлчлүүлэгчид болон караокены ажилчид гарч чадалгүй, амьдаараа шатсан байна. Ихэнх хүмүүс тагт руу гарч, зарим нь 2-3 давхраас доош үсэрчээ. Эмгэнэлт хэрэгтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Фам Минь Чин галын аюулгүй байдлын шалгалтыг улс орон даяар чангатгах үүрэг өгсөн байна.

2014 оноос хойш Вьетнамд караокед гал гарсан зургаан тохиолдол бүртгэгдэж, 58 хүн амиа алджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top